Британийн нэгэн залуу фермд мануухайн үүрэг гүйцэтгэж ажилладаа долоо хоногт 400 ам.долларнын цалин авдаг гэнэ. Дээд боловсролтой залууд энэ нь тун боломжийн ажил болжээ. Өдрийн турш фермийг сахиж, тариалангийн талбайд хор учруулах хэрээ, шувуудыг хөөх ажилтай тэрээр цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, ном уншиж, гитар тоглож суудаг гэнэ. Харин шувуу нисч ирвэл үргээнэ. Ажил олгогч нь түүнд хурц тод улбар өнгийн хувцас өмсүүл, аккордеон хөгжим, хонх зэргээр “зэвсэглэжээ”. Амьд мануухайтай болсноос хойш тариалангийн талбайн шувууд хамаагүй цөөрсөн гэж фермийн эзэн ярьсан байна.
Ш.МЯГМАР