
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө ажилладаг. Үүний эхний ажил нь “Үндэсний супер лиг”-ийг гадны томоохон лигүүдтэй адил дүрэм журмаар зохион байгуулж, ирээдүйд NBA, Евролигийн хэмжээнд хүргэхээр зорьсны хамгийн эхний ажил шагналын сан, шударга шүүлт, техникийн дэвшил байх гэнэ. Мөн тэмцээний тасалбараас олсон орлогын 40 хувийг багуудад хуваарилахаар шийдвэрлэсэн нь шинэлэг зүйл болжээ. Ийнхүү багуудыг санхүүгийн хувьд дэмжсэнээр тамирчид мэргэжлийн болж, сагсан бөмбөгийн хөгжил түргэсдэг гадны жишгийг ч дагасан аж. Мөн тэмцээий үеэр тамирчдын статистик үзүүлэлтийг нарийвчлан гаргах гэнэ. Ингэснээр тухайн тамирчны статистик түүх бүтээж, шилдгүүдийг шалгаруулна. “Үндэсний супер лиг”-ийн бэлэгдлийн шигшээ баг, шилдэг шинэ залуу, шилдэг зургаа дахь, улирлын үнэ цэнэтэй, шигшээ болон хагас шигшээгийн үнэ цэнэтэй тоглогчийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан тоглогчид NBA-ийн тоглолт үзэх эрхээр шагнуулах аж.