Н.Удвал сайд II эмнэлгийг хорихын эмнэлэг болгов

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Н.Удвал сайд II эмнэлгийг хорихын эмнэлэг болгов

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сайд өнөөдөр сайд нарын гэгддэг нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг хорихын эмнэлэг болгох шийдвэр гаргажээ. Тиймээс өнөөдөр ШШГЕГ-ынхан хоёрдугаар эмнэлгийн 50 ортыг хорих эмнэлэг болгон харуул хамгаалалтыг чангатгах юм байна.

Учир нь “Ганцхудаг”-ийн хориход ял эдэлж буй Н.Энхбаярыг шоронгоос суллуулахын тулд МАХН-ын гишүүдийн зүгээс намынхаа байранд “Одонтой эхчүүдийн өлсгөлөн”-г зохион байгуулж эхлээд байгаа. Өлсгөлөнг зохион байгуулагчид “Н.Энхбаярыг сулла” гэсэн шаардлагыг нь олон нийт дэмжээгүйн улмаас “Хорих ял эдэлж байгаа хүн шоронгоос гадуур эмчилгээ хийлгэх эрхгүй байгаа нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг” хэмээн шаардлагаа өөрчилсөн билээ. Энэ дагуу нь Хууль зүйн яамнаас ШШГЕГ болон прокурорын байгууллагатай хамтран судалгаа хийсний үндсэн дээр “Онц хүнд болон хүнд гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудыг төрөлжсөн болон нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхийг хориглох тухай” 2002 онд баталсан Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгосон байна.

Тиймээс ШШГЕГ-аас хорихын эмнэлгээс шилжиж буй өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийг гаргаж өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн байна. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал намын дарга Н.Энхбаярынхаа “зөвхөн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх” уйгагүй чармайлтыг нь биелүүлж, нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хоригдлуудыг хүлээн авахаар тушаал гаргажээ. Тиймээс өнөөдөр ШШГЕГ-аас “Нэгдсэн эмнэлгийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байх бөгөөд “Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих төв болон гяндангийн гадна хамгаалалтыг зохион байгуулах журамд нийцүүлэн зохион байгуулна” гэсэн журмын дагуу хоёрдугаар эмнэлгийн 50 ортод харуул хамгаалалт тавих юм байна. 

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж