АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний мина чулуудагч “USS Guardian” онгоц өчигдөр өглөө Филиппиний ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн шүрэн хадыг мөргөжээ. Энэхүү шүрэн хад нь Филиппиний зүүн өмнөд хэсэг дэх Палаван арлын ойролцоох Сулу орчимд оршдог байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаныхны мэдээлснээр онгоцыг аюулгүй байдалд шилжүүлээд байна. Харин Филиппиний далайн эргийн хамгаалалтын алба АНУ-ын усан онгоц шүрэн хадыг мөргөсөний дараа хэргийн газар үзлэг шалгалт хийж, ямар нэг хор хохирол учруулаагүй талаар албан ёсоор мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА