
Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар, агентлагтай хамтран Абу Даби хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр хөгжиж буй орнуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслийн шалгаруулалтад хамрагдах төслүүдээ танилцуулан “Дэлхийн Ирээдүйн Эрчим хүч” уулзалт-хэлэлцээрт оролцож, тэнд зохиогдох сэргээгдэх эрчим хүчний техник технологитой холбоотой үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхох, холбогдох уулзалт хуралд оролцлоо. Энэ үеэр ОУСЭХА-ийн дарга ноён Аднан З.Аминтай уулзаж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар тусгайлан уулзалт хийсэн байна.
Түүнчлэн ОУСЭХА-ийн санаачилж буй Дэлхийн Сэргээгдэх Эрчим Хүчний Атлас боловсруулах ажлыг агенлагийн гишүүн 23 улс дэмжиж гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагааг дэмжин Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил гарын үсэг зурлаа. АНЭУ-ын Абу Дабихотод зохиогдож буй дээрх уулзалт, хурлууд нь дэлхийн160 гаруй орны 8000 гаруй зочид төлөөлөгчдийг хамруулсан, сэргээгдэх эрчим хүчний өргөн хүрээтэй сэдвээр зохиогдож байгаагаараа онцлог юм.