Наадмын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Наадмын комисс хуралдана

Шадар
сайд наадмын комиссынхноо яаралтай хуралдаанд дууджээ. Гучин минутын
дараа эхлэх эл хурлаар наадмын үеэр сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цол,
тэмдгийг хэрхэх талаар ярилцана гэсэн яриа жиг жуг хийн “нисч” байна.
Харин холбогдох мэргэжилтнүүд нь энэ талаар ямар нэгэн мэдээлэл
өгсөнгүй. Ямартай ч ирэх зуны наадмын ажлыг дүн өвлөөр эхлүүлээгүй
байлтай.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж