Чавесийг дэмжигчид оюутнуудад халдав

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Чавесийг дэмжигчид оюутнуудад халдав

Уго Чавесийг дэмжигчид байж болох хүмүүс Мерида мужид ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээлэл гаргахыг шаардан тайван эсэргүүцэл хийж байсан их сургуулийн оюутнуудад халдах үеэр арван хүн шархадсан тухай “Globovision” телевиз мэдээлэв.

Чавес одоо Кубад эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэрбээр оны өмнө Кубыг зорьж, хорт хавдрын мэс засал хийлгэснээс хойш олны өмнө гараагүй юм. Эрх баригчдын зүгээс Чавесийн биеийн байдал сайжирч байгаа гэснээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Оюутнуудын лидерийн ярьснаар мотоцикль унаж, юүдэн малгай өмссөн 50 орчим хүн Их сургуулийн анагаахын факультетын бүсэд нэвтэрч, оюутнуудыг зоджээ. Тэд эрх баригч намын жижиг хэмжээний зурагт хуудастай байсан гэнэ.

Оюутнууд мэдэгдэхдээ Чавесийн талынхан буу зэвсэгтэй байснаас гадна тэд цагдаагийн бүсийг саадгүй нэвтрэн орж иржээ. Тэд энэ хэрэгт мужийн захирагч Алексис Рамиресийг холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж