“Зэс-Эрдэнийн”-хэн Ерөнхий сайдтай уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

“Зэс-Эрдэнийн”-хэн Ерөнхий сайдтай уулзаж байна

Орхон
аймагт  үйл ажиллагаа явуулдаг “Зэс Эрдэнэ хувь” компанийн 200 гаруй 
төлөөгч нийслэлд ирж Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлт гаргасан
талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдэнтэй өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг
уулзаж байна. тус компанийнхан Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдэр
бүхий овоолгуудыг түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулах хүсэлтээ
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан өнгөрсөн оны
арванхоёрдугаар сард тавьжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудалд хариу
өгөөгүй  байгаа. Тиймээс дээрх компанийн төлөөлөл болсон 11 хүн Ерөнхий
сайдтай биечлэн уулзаж эл асуудлыг дэмжих эсэх дээр санаа бодлыг нь
сонсох хүсэлт тавьсан юм.

Э.ГАНАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж