
Хийж эхэлсэн цагаасаа л дуулиан дэгдээгээд байгаа энэхүү киноны нээлтэд Холливуудын од Стивен Спильберг ирнэ бас нэг сенсаци дэгдээд амжсан. Гэвч энэ нь ташаа мэдээлэл байсан бөгөөд харин түүний дүү Нэнси Спильберг киноны нээлтэд оролцох юм байна. Киноны томоохон мэргэжилтэн гэгддэг тэрээр “Ану хатан”-ы трейлерийг үзээд нээлтэд нь оролцох сонирхлоо илэрхийлсэн аж. Мөн киноны нээлтэд Америк, Хятад, Герман болон Өмнөд Солонгосын кино бизнесийн төлөөлөгч, Монгол дахь Элчин сайд нар ирэх юм байна.
Э.ГАН