Америк хүү Эврестэд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Америк хүү Эврестэд гарчээ

Америкийн 13 настай жаалхүү Жордон Ромеро дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд амжилттай авиралт хийлээ.

Залуу уулчин дэлхийн хамгийн өндөр оргилд эцэг ба түүний найз хүүхний хамт мөн гурван шерп замчны тусламжтайгаар гарчээ. Түүний эхийн хэлснээр  Жордон есөн настайдаа Африкийн хамгийн өндөр Килиманжарогийн ууланд гарсан байна. Залуу уулчин Калифорнийн Биг Бир хотод амьдардаг гэнэ.


Ромерогоос өмнө Эврестийн оргилд гарсан хамгийн залуу уулчнаар Балбын 16 настай Темба Шери тооцогдож байжээ. 13 настай АНУ-ын иргэн Жордан Ромеро бямба гаригт Эверестийн оройд гарсан хамгийн залуу уулчин болжээ. Түүнээс өмнөх рекордыг Непал улсын иргэн, Темба Тшери 16 настайдаа авирсан амжилтаар эзэмшиж байсан юм. Непалын зүгээс түүнийг хэт залуу байна хэмээн дэлхийн ноён оргилд авирахыг хориглосон тул БНХАУ-ын талаас нь авиралтаа эхлүүлсэн байна. Жордан долоон тивийн зургаагийнх нь ноён оргилд авираад байгаа. Тэрбээр ердөө 9 настайдаа Африкийн Климанжаро ууланд авирч байсан. Одоо Антарктидын Винсон Массиф /4897 м/-т авирах дутуу байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж