![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2013/1/c0a1ad21c7d68ff1/de83c27acad0495dbig.jpg)
Европын нисэхийн тээврийн аюулгүй байдлын агентлаг (EASA)-аас “Boeing”-ийн шинэ загварт гарч буй техникийн гэмтлийн шалтгааныг тогтоох хүртэл дахин нислэгт гаргахгүй байхаар шийдвэрлэжээ. Европын холбоонд “Boeing” компаниас нийлүүлсэн нийт 49 ширхэг “787 Dreamliner” байгаа аж.
“Boeing” компанийн шинэ онгоц захиалсан Польшийн агаарын тээврийн LOT компанид хоёр “787” бий гэнэ. Гэвч “787”-гаас хийх байсан нислэгийг хойшлуулж, заримыг нь цуцалсан тул тус компани “Boeing”-аас хохирлоо нэхэмжлэх талаар ярилцаж байгаа аж.
Германы “Air Berlin” компани “мөрөөдлийн хөлгөөс” 15 онгоц захиалсан бол Оросын "Аэрофлот" 22, "Трансаэро" компани дөрвөн онгоц захиалжээ.
“Boeing 787 Dreamliner” онгоцны ихэнх гэмтэл нь литий-ионын аккумлятор шатсантай холбоотой байв. Тэднийг үйлдвэрлэгч “GS Yuasa” компани гэмтлийн шалтгааныг олж, засч залруулахад хичнээн хугацааг хэрэгтэйг хараахан хэлэх боломжгүй гэсэн мэдэгдэл хийсэн юм.