Мишель Обама төрсөн өдрөөрөө итали ресторанд

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Мишель Обама төрсөн өдрөөрөө итали ресторанд

Мишель Обама, фото Us Weekly

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама 49 насны төрсөн өдрийн баяраа нөхөр, найз нөхдийн хамт итали ресторанд тэмдэглэсэн тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Тэд ‘Café Milana’ гэх итали ресторанд оройн зоог барьжээ.

Мишель Обамагийн төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэргүүн хатагтай төрсөн өдрийн баяр болоод удахгүй болох тангараг өргөх ёслолд зориулан үсний засалтаа ялимгүй өөрчилсөн байсан гэнэ. Twitter дэх зургаас нь харвал хатагтай Обама чёлкатай болжээ.

Вашингтоны хуучин Жоржтаун дүүрэгт байрлах “Cafe Milana” рестораны хоолны цэсэд уламжлалт итали хоолнууд багтсан байна. Рестораны хамгийн үнэтэй хоол дарсаар хийсэн сүмстэй, төмс, спаржа ногоогоор хачирласан  тугалын мах нь 49 ам.доллар гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж