Висла мөрөн үерлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Висла мөрөн үерлэж байна

Польшид бороо үргэлжлэн орж, Висла мөрний усны төвшин Польшийн нийслэл орчимд 7,67 м хүртэл нэмэгдсэн байна. Түгшүүрийн төвшний хэмжээ нь 6,50 м юм байна.
Польшийн нийслэлийн захирагч  хатагтай Хана Гронкевич-Вальц байдал хүндэрч байгаа ч сандрах хэрэггүй гэлээ. Тэрбээр байдал хүндэрвэл  хотын оршин суугчдыг нүүлгэхэд бэлэн байна гэжээ. Тэнд 100 орчим тусгай ажилтан хяналт тавьж буй ажээ.
Мазовецк мужийн тэргүүн Яцек Козловски усны төвшинг 780 см-ээр нэмэгдэнэ гэлээ. Зволенсийн Люцимия хотод байдал нэлээд хүнд байгаа бөгөөд тэндээс 330 хүнийг нүүлгээд байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж