
Польшийн нийслэлийн захирагч хатагтай Хана Гронкевич-Вальц байдал хүндэрч байгаа ч сандрах хэрэггүй гэлээ. Тэрбээр байдал хүндэрвэл хотын оршин суугчдыг нүүлгэхэд бэлэн байна гэжээ. Тэнд 100 орчим тусгай ажилтан хяналт тавьж буй ажээ.
Мазовецк мужийн тэргүүн Яцек Козловски усны төвшинг 780 см-ээр нэмэгдэнэ гэлээ. Зволенсийн Люцимия хотод байдал нэлээд хүнд байгаа бөгөөд тэндээс 330 хүнийг нүүлгээд байна.