
Азийн Хөгжлийн банкнаас эрүүл мэндийн даатгал, даатгалын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг хөтөлбөрт Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уялдуулан боловсруулах талаар хоёр тал хамтарч ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.