Австралийн хайгуулч 5.5 кг цул алт олжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Австралийн хайгуулч 5.5 кг цул алт олжээ

Австралийн хайгуул хийх сонирхолтой нэгэн эр тус улсын Виктория мужийн Балларат гэх жижиг хотын ойролцоогоос  300 мянга гаруй австали долларын үнэ хүрэх 5.5 кг цэвэр алт ухаж, олжээ. Тэрээр хотын ойролцоогоос зөөврийн метал хайгч ашиглан 60 см-ийн гүнээс энэхүү цул алтыг олсон байна. Орон нутгийн алтны хайгуулчдын мэдэгдснээр тус хотын ойролцоогоос ийм хэмжээний цул алт олж байсан удаагүй гэнэ. Түүнчлэн Балларат хотын алт худалдан авдаг дэлгүүрийн эзэн Корделл Кент “Би өнгөрсөн хорин жилийн хугацаанд хүмүүсээс алт худалдан авахдаа хамгийн томдоо 2.8 кг цэвэр алт худалдан авч байлаа. Энэ бол үнэхээр гайхалтай, бас азтай тохиолдол” хэмээн ярьсан байна. Түүний мэдээлснээр азтай эрийн 5.5 кг цул өнөөгийн автралийн алтны ханшаар 283200 австрали доллар хүрэх бөгөөд нэг кг-аас илүү жинтэй цул алтанд олгодог урамшууллыг нэмээд 300 мянга гаруй австрали доллар болох гэнэ. Одоогоор Австалийн албаныхан азтай эрийн аюулгүй байдлын төлөө түүний нэрийг нууцалж байгаа бөгөөд түүний “Y” хэлбэртэй цул алтаа гартаа барьсан бичлэг “YouTube”-д тавигджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж