Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захын автобусны буудлын зогсоолд байрлуулсан байсан автобуснууд галд шатсан хэрэг гарчээ. “KBS WORLD” сайтад мэдээлснээр автобусны зогсоолд нийт 85 автобус байснаас 30 нь галд өртөн шатсан байна. Сөүл хотын гал сөнөөгчид болон цагдаа нарын урьдчилан дүгнэснээр зогсоол дээрх нэг автобуснаас шатаж, улмаас хоёр цагийн хугацаанд зэрэгцээ тавьсан бусад автобусууд руу гал тархжээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор тус автобус компанийн жолоочид болон бусад холбогдох ажилчдыг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа боловч хэн нэгэн санаатай гал тавьсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Б.АНХТУЯА