Онгоцны жолооч нь Британийн серб байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Онгоцны жолооч нь Британийн серб байжээ

Мангалорын нисэх буудалд осолдсон онгоцны нисгэгчийн буруугаас осолдсон байж болзошгүй байна. Мөн уг онгоцыг өмнө мэдээлж байсан Оросын нисгэгч биш Британийн серб Златко Глущица жолоодож явжээ гэж Times of India сонинд бичсэн байна.
Air India Express компанийн онгоцны 55 настай тэр нисгэгч нэг биш удаа Мангалорт буулт хийж байсан нисэх буудлын онцлогыг сайн мэдэх хүн гэнэ. Осолдсон онгоц нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд нисэх баг онгоцонд саатал гэмтэл гарсан тухай мэдээлээгүй байлаа.
Карнатака мужийн эрх баригчид ослын шалтгаан нь нисгэгчийн алдаа байж магадгүй гэв. Учир нь онгоц газардах газраасаа 600 метрийн цаана буулт хийжээ. Үүнээс үүдэн онгоц нисэх зурвасаас гарч хэтэрсэн байжээ.    
Өмнө нь ослоор бүх зорчигчид амь үрэгдсэн гэж байсан бол наад зах нь гурван хүн амьд үлдсэнийг орон нутгийн телевизээр харуулсан гэж AFP мэдээлэв. Харин нисэхийн компани найман хүн ослоор амьд гарсан гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж