Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 23

Тавдугаар сарын 23-ны баяр

Ямайкийн хөдөлмөрийн өдөр. Ямайка арал сайхан байгальтай ч байгалиа их сүйтгэсэн. Иймээс ч Хөдөлмөрийн өдрөө 1939 оноос хойш тэмдэглэж иржээ. Тус орны хүмүүс энэ өдөр улс орныхоо төлөө үнэ хөлсгүйгээр ажилладаг.

Үйл явдал

1592 ОН. Өнөөгөөс 418 жилийн өмнө католик шашны шүүх Италийн гүн ухаантан Жордано Бруног баривчилжээ. Буруу үзэлтэн гэж 1591 онд зарлагдсан тэрээр эхлээд Ром руу зугтаад дараа нь Италиас гарч явсан байлаа. Тэрээр Венецийн магнат Жованни Моченигогийн урилгаар ой ухааны урлаг заахаар ирсэн  бөгөөд  удалгүй тэд муудалцаж магнат нь түүнийг матаж шашны шүүхт өгчээ. Түүнийг эхлээд Венецид дараа нь Ромын шүүхэд дамжуулан өгсөн байна. Өөрт нь тулгасан ялуудын Бруно үл зөвшөөрч байсан ч түүнийг 1600 онд Ромын Кампо ди Фьоре талбайд түүдэг галд шатааж алжээ.

1618 ОН.
“Прагийн дефенестра” (“fenestra”-цонх гэсэн лат. үгнээс гаралтай) гэдэг хэрэг гарчээ. Протестант шашны нөлөөнд байсан Чехт католик шашны засаглал тогтоох гэсэн Австрийн хоёр амбанг нарийн бичгийн дарга нартай нь Прагийн градын нэгэн шилтгээний цонхоор шиджээ. Арваад метрын өндрөөс шидэгдсэн хүмүүс бараг гэмтээгүй учир католик шашныхан үүнийг бурханы аврал ид шид гэж үзжээ. Харин протестантууд үүнийг шилтгээний цонхны дор байсан  овоолсон ялгадасан дээр унаад гэмтээгүй гэж тайлбарлаж байлаа. Гэхдээ л энэ инээдтэй эсэргүүцэл нь Төв Европт асар их гай авчирсан 30 жилийн дайныг үүсгэжээ.

1928 ОН. Италийн зохион бүтээгч генерал Умберта Нобиле тэргүүтэй 16 хүн “Италиа” гэсэн нэртэй дирижаблиар Шпицбергены олтригийн Кингсбей боомтоос Хойд туйлын зүг нислээ. Дараагийн өдөр нь дирижаблиас Италийн туг, Ромын хамбын загалмайг Хойд туйл дээр хаяжээ. Тэдэнтэй тавдугаар сарын 25-нд радио холбоо тасарсан юм. Харин Оросын Вятскийн радио сонирхогчийн барьсан аюулын дохионы дагуу Зөвлөлтийн нисгэгчид, мөс хагалагч “Красин” онгоцны тусламжтайгаар генерал Нобиле ба долоон хүнийг аварчээ. Уг аяллын багийн зургаан гишүүн, тэдний тоонд нэртэй туйл судлаач Рауль Амундсен нар амь үрэгджээ.

2000 ОН. Исландын дуучин эмэгтэй Бьорк “Харанхуйд бүжиглэгч” киноны эмэгтэй дүрийг бүтээн Канн хотын 53 дахь кино наадмын шилдэг жүжигчин эмэгтэй цол, шагналыг авлаа. Америкийн бөглүү нутагт амьдран хүүгийнхээ авралын төлөө бүх зүйлээ зориулж байгаа чех цагаачийн дүрийг тэрээр үнэн бодитоор бүтээж чадсан учир үзэгчдийг уяруулан дагуулжээ.

2002 ОН. Beatles хамтлагийн домогт гишүүдийн нэг Пол Маккартни тэр жилийнхээ зун гэрлэхээр зарласан сүйт бүсгүй загвар өмсөгч Хитар Миллст зориулсан “Агуу зүрх” хэмээх зургаа олонд үзүүлэхээр Липерпуль хотын уран зургийн галерейд  өгчээ. Пол Маккартни сүйт бүсгүйдээ зориулан хэдэн арван зураг зурсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж