Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Согтолтын 6 шат

1. Баяр хөөр – Энэ шатанд хүн өөртөө итгэлтэй болж баяр хөөр нэмэгдэнэ. 1 цагын дотор 1-3 хундага уухад анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч,

нээлттэй болж ярих нь ихсэн нүүр улайж эхэлнэ. Мөн машин барих чадвар буурна.

2. Хөөрөл – 1 цагт 4-6 хундага уухад мэдрэмж буурч, тэнцвэр баримжаагаа алдаж, ухаанаа алдаэ манарч эхэлнэ. Мөн хачин аашилж, хариу үйлдэл үзүүлэх нь удааширахын зэрэгцээ сэтгэн бодох чадвар муудна.

3. Эргэлзээ –  1 цагын дотор 7-10 хунадага уухад хэвийн бус сэтгэл хөдлөл бий болж, харах чадвар муудаж, найгаж гуйвна. Хэл ам орооцолдож, өвчин мэдрэх нь багасна.

4. Ухаанаа алдалт – 1 цагын дотор 11-14 хундага уухад босч явж чадахаа больж, бөөлжин ухаанаа алдана. Хариу үйлдэл үгүй болж идэвхгүй сэтгэл хөдлөлгүй  болно.

5. Тасралт –  1 цагт 15- аас дээш хундага уухад ухаангүй нам болж биеийн дулаан хэвийн хэмжээнээс буурч, зүрхний цохилт удаашран хүндээр амьсгалж үхэж болзошгүй.

6. Үхлийн шат –  Энэ бол бүх судсаар цус биш спирт гүйх үе. Шууд үхэлд хүргэнэ.
Эндээс харахад 1 цагт 1-3 хундага архи уух хамгийн тохиромжтой. Шар айраг бол 1 литрээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.

Шартахгүй байх хамгийн сайн арга бол согтууруулах ундааг хоол ундтай тохируулан хэрэглэх юм. Мөн шартсан тохиолдолд шингэн зүйл ялангуяа ус ихээр уух нь биед нэвчсэн спиртийг гадагшлуулахад тустай гэнэ. Эцэст нь хэлэхэд  илүүдсэн бүхэн хор, тохируулсан хэрэглээ эм гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж