Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 0129 дүгээр ангид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой гэмт хэргийг байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар бүлэглэн үйлдсэн. Тэднийг шүүх хурал одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлж байна. Шүүх хурлыг шүүгч Ч.Хосбаяр даргалж байгаа багөөд улсын .яллагчаар Ц.Насанбат оролцох юм байна. Тэднийг өглөө 07.20 цагт Ганцхудагаас шүүх хуралд авчраад байгаа юм.
Х.Хангал
Х.Хангал