“МӨРӨӨДЛИЙН СУГАЛАА-100,000” ХАДГАЛАМЖИЙН АЯНЫ ХОЁР ДАХЬ ТОХИРОЛ 2013 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР БОЛНО
Ирээдүйдээ санаа тавьж, хуримтлалаа арвижуулдаг харилцагчдаа урамшуулах зорилгоор зарласан “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны хоёр дахь тохирлын хийморьтнууд тун удахгүй тодрох гэж байна.
“Мөрөөдлийн сугалаа-100000” сугалаат аянаар нийт 6 удаагийн тохирол явагдах бөгөөд нэг өрөө байр 6, гадаадад аялах эрх 18, тавин мянгаас 1,0 сая төгрөгийн бэлгийн карт 102, нийт 126 хийморьтон тодрох юм.
Улс тунхагласны баярын өдөр “Мөрөөдлийн сугалаа-100,000” хадгаламжийн сугалаат аяны анхны хийморьтнууд тодорч, тохирлын нэвтрүүлгийг Та бүхэнд шууд дамжуулан хүргэсэн билээ.
Капитал банкинд нэг зуун мянган төгрөг хадгалуулаад нэг өрөө байр болон бусад хонжворуудыг хожих боломж Та бүгдэд нээлттэй байгааг дуулгахад таатай байна.
Сугалаанд хожсон хийморьтны хонжворт ногдох татварыг Капитал банк өөрөө хариуцан төлөх бөгөөд харилцагчдаас ямар ч зардал гарахгүй. Капитал банкинд хадгаламж нээсэн, хадгаламжийн дансандаа нэмж орлого хийсэн 100,000 төгрөг бүр Таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ.
Ингээд Та бүхэнд Хийморьтнуудын сэтгэгдлээс хүргэе.
- “Нэг өрөө байр”-ны хийморьтон Улаанбаатар хотын Төв банкны харилцагч
Ж. Элизавета: Капитал банктай олон жил харилцсан. Тус банкинд хадгаламжийн данстай байсан, аян зарлаж байгааг сонсоод хадгаламжийн дансандаа орлого нэмсэн л дээ. Тохирол явагдсан өдөр манай хүүхдүүд утсаар “Байр хожлоо” гэж хэлэхэд нь бүр итгэж чадахгүй байсан. Баярласандаа шөнөжингөө нойр хүрээгүй. Би өмнө нь ийм сугалаанд оролцоод хожно гэж бодож байгаагүй. “Мөрөөдлийн сугалаа-100,000” аяны тохирол үнэхээр шударга явдаг юм байна. Хүмүүсийг оролцож, байрны эзэн болоорой гэж ерөөе!”
- “Гадаад аялах эрх”-ийн хийморьтон Багануур дүүргийн салбарын харилцагч Д.Ажим:
Азтан болсондоо баяртай байна. Мөрөөдлийн сугалааны сурталчилгааг хараад би 100,000 төгрөг Капитал банкинд хадгалуулсан. Долоохон хоногийн дараа над руу яриад Гадаадад аялах эрх хожлоо гэсэн. Бусад сугалаат аянуудыг бодвол азтануудыг богино хугацаанд тодруулдаг, өндөр шагналын сантай, сугалаанд оролцох шалгуур нь ч маш боломжийн, бүх хүнд нээлттэй санагдсан. Миний хувьд 100,000 төгрөг хадгалуулаад л гадаадад аялах болсон бөгөөд Капитал банкны хамт олонд бүгдэд нь баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
- “Бэлгийн карт”-ийн хийморьтон Ховд аймгийн салбарын харилцагч Э.Төрмөнх:
Энэ олон харилцагчдаас аз хиймориороо тодорч, шагналын эзэн болсондоо баяртай байна, үнэхээр бэлэгшээж байна. Орон нутгаас хэд хэдэн харилцагч тодорсон байсан. Капитал банкны энэ сугалаа үнэхээр үнэн шударга явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
Монгол Улсын арилжааны анхны бас үндэсний банк гэсэн эрхэм тодотголтой Капитал банкны хамт олон энэхүү сугалаат аяныг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх бодлогын хүрээнд нийтэд мөнгөн хуримтлалын үр өгөөжийг ойлгуулж, хуримтлалтай харилцагчдаа урамшуулж, тэднийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хувь нэмэр оруулахаар зорьж зохион байгуулж байгаа юм.
“Мөрөөдлийн сугалаа-100,000” аяны 2 дахь тохиролд оролцож байгаа нийт сугалааны эзэд бүгдэд нь хийморьтон болохыг хүсэн ерөөе!
Сугалаанд оролцож байгаа харилцагчид www.capitalbank.mn хаягаар нэвтэрч сугалааны эрхээ шалгах буюу Лавлах утас-1912 дугаараас лавлана уу.
“МӨРӨӨДЛИЙН СУГАЛАА-100,000” ХАДГАЛАМЖИЙН АЯНЫ ХОЁР ДАХЬ ТОХИРЛЫГ 2013 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 19 ЦАГ 35 МИНУТАД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗЭЭР ШУУД ДАМЖУУЛНА.