Бүс нутгийн стандартын конгресс Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Бүс нутгийн стандартын конгресс Улаанбаатарт болно

Номхон далайн бүсийн стандартын конгресс /PASC/-ын 33 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 28-31-ны хооронд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Стандартчилал, хэмжилзүйн газар нь 2002 онд Номхон далайн бүсийн стандартын конгресст гишүүнээр элсч, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. PASC нь жил бүр гишүүн орнууддаа ерөнхий чуулганаа зохион байгуулдаг бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард болсон PASC-ын 32 дугаар хуралдааны 24 дүгээр  шийдвэрийн дагуу  2010 оны 33 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.

PASC-ын 33 дугаар хуралдааныг манай оронд зохион байгуулснаар бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллаагааг үр дүнтэй болгох, стандартын байгууллагын үйл ажиллагааг бүсийн хэмжээнд бэхжүүлэх, олон улсын хөтөлбөр үйл ажиллагаанд хамрагдах зэрэгт ихээхэн ач холбогдолтой гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Тус хуралдаанаар бүсийн гишүүн орнуудын стандартын байгууллагуудын чадавх, чанарыг сайжруулах, бүсийн хэмжээнд чөлөөт худалдааг дэмжих, олон улсын стандартчиллын үйл ажиллагааг дэлхий нийтийн хэрэгцээ, олон улсын худалдаанд нийцүүлэх, зөв зүйтэй зохицуулалтыг хангахад дэмжлэг болох ажлуудыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн Стандартчиллын үйл ажиллагаагаар дамжуулан бүсийн гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулах асуудал тус хуралдааны гол чиглэл болох юм байна. Олон улсын хуралдаанд 24 орны 80 гаруй төлөөлөгчид оролцох юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж