Эмч эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд туслахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Эмч эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд туслахыг хүслээ

Тэргүүн шадар сайд баасан гаригт манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын “Рафаэл” эмнэлгийн эмч нарыг хүлээн авч уулзлаа. Солонгос эмч нар 2007 оноос Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллаж  байгаа бөгөөд улмаар тус нэгдэл харъяа амбулаторидаа ажиллах санал тавьсны дагуу нийслэлийн захын гэр хороолол болох Яармагийн амбулаторид үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байгаа юм байна. Одоогоор хүүхэд, дотор, эмэгтэйчүүдийн чиглэлээр эмчилгээ хийж бусад томоохон эмнэлэг, нэгдлүүдийн эмч нарыг зааж сургах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Тэрээр Монголд эмчилгээ үйлчилгээ явуулахад хил гаалиар эм болон эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирэх, манай улсад эмчлэх, оршин суух зөвшөөрөл олгох зэрэгт нэлээн хүндрэлүүд гардаг тухай хэлж байлаа.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг уулзалтын явцад манай орны эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж монголын эмч мэргэжилтнүүдэд мэдлэг туршлагаасаа харамгүй зориулж, дэмжиж тусалж байгаад талархал илэрхийлээд тэдний саналыг холбогдох байгууллагад уламжилж судлахаа илэрхийллээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж