Свердловск мужийн амбан захирагч Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Свердловск мужийн амбан захирагч Монголд ирлээ

Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягийн урилгаар ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мишарин өнөөдөр манай  оронд ирж байна. Свердловск муж нь ОХУ-даа уул уурхайн салбараар тэргүүлэгч муж бөгөөд энэ чиглэлээр манай олон боловсон хүчнийг бэлтгэж байсан туршлагатай юм.  Амбан захирагчийг тус мужийн ХАА-н сайд, Гадаад эдийн засаг, Олон улсын харилцааны сайд, Мужийн Засгийн газрын орлогч бөгөөд Шинжлэх Ухаан Үйлдвэрийн сайд, Уралын Их сургуулийн захирал зэрэг албаны хүмүүс дагалдан иржээ. Мөн  50 гаруй  бизнесийн төлөөлөгчид ирээд байгаа бөгөөд маргааш буюу даваа гаригаас албан ёсны айлчлал эхлэх юм. Ноён А.С.Мишарин айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэд даргатай уулзаж, Тэргүүн шадар сайд болон зарим яамдын сайд нартай ажил хэргийн уулзалт хийнэ. Мөн тус мужийн бинесийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай бизнес уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж