Сэндигийн хохирлыг арилгахад 50,5 тэрбумыг нэмж гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Сэндигийн хохирлыг арилгахад 50,5 тэрбумыг нэмж гаргана

АНУ-ын Конгрессийн Доод танхим Сэнди шуурганы хохирлыг арилгахад 50,5 тэрбум ам.доллар нэмэн гаргах тухай хуулийн төслийг баталжээ. Өмнө нь Сенат шуурганд хохирогсдын даатгалыг төлөх Онцгой байдлын холбооны агентлагт 9,7 тэрбум ам.доллар шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Сэнди хар салхины улмаас Нью-Йорк болон Нью-Жерси мужууд хамгийн их хохирол амссан бөгөөд тус хоёр мужийн амбан захирагчид наанадаж 60 тэрбум ам.доллар гаргах шаардлагатай гэдгийг Конгресст уламжилж байсан юм.

Доод танхимаар хэлэлцэж баталсан хуулийг одоо Дээд танхим баталж, Ерөнхийлөгч Обама гарын үсэг зурснаар баталгаажна. Хоёр сар гаруй хугацааны турш яригдаж буй хуулийн төсөл батлагдсанаар хар салхинд өртсөн мужуудын тээврийн систем болон орон сууцны сан хөрөнгөтэй болох юм. Онцгой байдлын холбооны агентлагт ч мөн таван тэрбум ам.доллар нэмж олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Сэнди шуурганы улмаас АНУ, Канад улсад 120 хүн амиа алдсан юм. Хар салхины учруулсан эдийн засгийн хохирол 25 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж