“Хөх тэнгэрийн зээ” тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна | News.MN

“Хөх тэнгэрийн зээ” тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэрийн зээ” тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин  Г.Хонгорзул  энэ сарын 26-ны 19 цагаас  Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөх тэнгэрийн зээ” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолтод  Ардын жүжигчин  А.Долгор, гавьяат жүжигчин Л.Ганзориг, Соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш, Соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Б.Батболд нарын уран бүтээлчид оролцох аж. “Одоогоор тоглолтын тасалбарын борлуулалт 90-ээд хувьтай байна” гэж гавьяат жүжигчин Хонгорзул ярилаа.  Дашрамд сонирхуулахад,тэрбээр өмнө  “Хэрлэнгийн домог”, “Их талын шуранхай”, “Домгийн хорвоо” тоглолтыг хийж байсан билээ.

 Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-23 202.170.81.148

xudlaa shaagaad lxench avaxgui baij l baina sh tee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж