БНАСАУ Австралид Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээснээр олон улсын санааг ихээр зовоож буй тус улсын хүний эрхийн хурцадмал нөхцөл байдлын талаар хоёр тал харилцан яриа, хэлцэл хийх үүдийг нээх ач холбогдолтой аж. Хойд Солонгос анх 1974 онд Австрали улстай дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамдаа харилцан нээсэн байна. Гэвч үүнээс жилийн дараа Хойд Солонгосын талаас Австралийн дипломатичдыг улсаасаа хөөж, Канберра дахь Элчин сайдын яамаа хааж байжээ. Дараа нь Хойд Солонгос 2002 оны тавдугаар сард Австралид Элчин сайдын яамаа дахин нээсэн ч 2008 онд санхүүгийн шалтгаанаар дахин хаасан байна. Олон улсын шинжээчдийн зүгээс Австрали болон Хойд Солонгос улсуудын дипломат харилцааг хиймэл, дүр эсгэсэн байдалтай гэж дүгнэдэг байна. Австрали 2006 онд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч байжээ.
Хойд Солонгос Австралид ЭСЯ нээхийг хүсчээ
Хойд Солонгос Австралийн Засгийн газарт хандан тус улсын нийслэл Канберра хотод Элчин сайдын яамаа дахин нээх хүсэлт гаргажээ. Энэ тухай Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Боб Каррын мэдээлснээр Австралийн Засгийн газар Хойд Солонгосын энэхүү хүсэлтийг ойрын хугацаанд авч хэлэлцээд нааштай хариу өгөх гэнэ.
Б.АНХТУЯА