Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх БНХАУ-ын иргэн Чин Жианийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр шүүж, ял оногдуулжээ. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 20-нд хууль бусаар буюу явганаар манай улсын хилийг нэвтэрсэн.
Шүүх бүрэлдэхүүн түүний хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 89.1-д зааснаар зургаан сар баривчлах ялаар шийтгэсэн байна. Түүнийг ялаа эдлэж дуусмагц, албадан нутаг буцаах юм.
Д.ЖАРГАЛ