Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв

Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөл, тус зөвлөлийн ахлагч, аймгийн заан Р.Сэддоржийн санаачлагаар анх 2006 онд зохион байгуулж байсан улсын арслан Г.Дэмүүлийн дурсгалд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн тав дахь удаагийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. “Тавантолгой транс” компанийн нэрэмжит энэхүү барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан Ж.Амартүвшин үзүүрлэжээ. Харин их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан А.Отгонбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Г.Мөнгөнбаатар нар шалгарчээ.
Сонирхуулахад, “Тавантолгой транс” компанийн нэрэмжит анхны барилдаанд улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байжээ.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж