“Рио-2016” олимпийн “уяачид” урьдчилсан байдлаар тодров

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

“Рио-2016” олимпийн “уяачид” урьдчилсан байдлаар тодров

Монголын үндэсний шигшээ багт ажиллах дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт өндөрлөж, “конкурс”-т өндөр оноо авсан доорх дасгалжуулагчид “ТОП-4” төрлийн шигшээ багийг удирдахаар урьдчилсан байдлаар тодорчээ. Үүнд:

Бокс: Д.Ганзориг (ахлах), Э.Сайнбилэг, Б.Энх­тайван, Б.Эрдэнэбаяр, Буудлага: Л.Ундралбат (ахлах), С.Адилбиш, Ж.Ганхуяг, Чөлөөт бөх (эр): Б.Баяраа (ахлах), Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр, Чөлөөт бөх (эм): Д.Батням (ахлах), З.Дүвчин, Ц.Баярсайхан, Жүдо (эр): О.Балжинням (ахлах), Д.Баттулга, Н.Түвшинбаяр, Жүдо (эм): Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, Байт харваа: Ю.Ганзориг, Ж.Нарантуяа, Хөнгөн атлетик: А.Амгалан, Тэк­вондо: Н.Эрдэнэбаатар, Цана: Д.Баттулга, Тэшүүр: Д.Энхбаяр, Шатар: Д.Шаравдорж, Хүндийг өргөлт: дахин хэлэлцэнэ.

Түүнээс гадна пара-гийн төрлийн таван дасгал­жуу­лагч­ийн нэр бас бэлэн болсон бөгөөд нийт 16 төрлөөр 123 тамирчныг шигшээ багийн гишүүнээр батлуулахаар болжээ. Гэхдээ Спортын бэлт­гэ­лийн төв (СБТ), тусгай комиссоос хамтран шал­гаруулсан шигшээ багийн дасгалжуулагчдын нэрсийн жагсаалтыг ССАЖЯ-нд өнөөдөр өргөн барьсны дараа удирдах дээд газар үүнийг эцэслэн хянаж, албан ёсоор батлах журамтай ажээ.          

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж