
Гэхдээ тайвшрах болоогүйг илтгэл сануулж байна. Евро бүсийн хямралтай орнууд шийдвэртэй шинэчлэл тэр бүр явуулж чадахгүй байгаа учраас хөрөнгийн зах зээлээс тусгаарлагдах эрсдэлтэй байна. Найдварын дохио гарч байгаа ч өрсөлдөх чадвар “тогтворгүй, ганхсан” хэвээр байна. Аж үйлдвэрийн улс орны сулхан эдийн засаг тогтвортой өсөлт үзүүлэхгүй байна гэж Дэлхийн банк дүгнэв. АНУ-д улсын өрийг буулгах талаар сөргөлдөөн үргэлжилж байгаа нь том эрсдэл агуулж байна гэжээ.
Илтгэлд тэмдэглэснээр энэ жилд дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх жилийн 2,3-аас бага зэрэг нэмэгдэж, 2,4 хувьд хүрэх гэнэ. Евро бүсийн хувьд 0,1 хувийн уналттай байна. Харин оноос өөрчлөлт мэдрэгдэх бололтой.