Жолооч нар эсэргүүцэл илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Жолооч нар эсэргүүцэл илэрхийлнэ

Буруу талдаа жолоодлоготой автошиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар дахин санал асуулга явуулна гэсэн хотын удирдлагын санаачлагыг эсэргүүцэхээр интернэтээр иргэдийн дунд нэгэн зар нисч эхэллээ. Үүнд твитер хуудас, фэсбуук, мессенжрээр маргааш 12.00 цагаас эхлэн 10 минутын турш бүх жолооч нар дохиогоо дуугарган эсэргүүцэл илэрхийлцгээе гэсэн уриалга тархаж байна. Цахим сүлжээгээр уриалсан энэ мессежийг хэрэглэгчид өөр зуураа идэвхитэй тарааж,  унаа хөсөггүй нэгнийгээ  шүгэлдэхийг уриалсан байна. Дахин санал асуулгын дүнтэй “уралдан” хийж байгаа энэ  арга хэмжээг хотын даргын шийдвэрт нөлөөнө гэж жолооч нар үзэж байгаа бололтой.

Э.ГАНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж