Нанхиад гүрний Наньжин хот руу

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Нанхиад гүрний Наньжин хот руу

“Наньжин-2013” Азийн өсвөр үеийнхний спортын II наадамд оролцох багийн ахлагчдын семинарт орол­цохоор МҮОХ-ны спортын холбоод, наадам хариуцсан мэргэжилтэн П.Тунгалаг өмнөд хөршийг зорив. Энэ оны наймдугаар сарын 16-наас 24-ний өдрүүдэд Нанхиад гүрний Наньжин хотноо “хөшгөө нээх” Азийн өсвөр үеийнхний спортын II наадамд тивийн 45 орны тамирчид усанд сэлэлт, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, туялзуур сэлэм, хөлбөмбөг, гольф, гандбол, жүдо, регби, буудлага, сквош, ширээний теннис, хүндийг өргөлт, теннисний төрлөөр 13-17 насныхан өрсөлдөнө. 2014 онд Дундад улсын эртний нийслэл Наньжин хот өсвөр үеийнхний зуны олимпийн II наадмыг хүлээн авах билээ. Азийн хүүхдүүдийн анхны “олимп” 2009 онд Сингапур улсад зохиогдсон түүхтэй.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж