“Аваргуудын лиг”-т “Интер” тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Аваргуудын лиг”-т “Интер” тэргүүлэв

“Аваргуудын лиг”-т “Интер” тэргүүлэв
Испанийн Мадрид хот дахь “Сантиаго Бернабао” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Европын нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн цомын төлөөх шийдвэрлэх тоглолт болов. Энэ тоглолтод Италийн “Интер Милан” Германы “Байерн Мюнхен” багийг 2:0 харьцаагаар ялж, аваргын цомын эзэн боллоо. Хожлын хоёр гоолыг хоёуланг нь “Интер” багийн Аргентин гаралтай тоглогч Диего Милито хийж, багаа “Аваргуудын лиг”-ийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэжээ. Тоглолтын эхний гоолыг 34 дэх минутад хийсэн бол Диего Милито 70 дахь минутад дахин өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж чаджээ. Ийнхүү “Football Club Internazionale Milano” буюу “Интер Милан” баг түүхэндээ гурав дахь удаагаа буюу 1965 оноос хойш тасраад байсан Европын клубүүдийн топ тэмцээний цомыг эргүүлэн авлаа.
Т.БАДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж