Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (МССХ)-ноос удахгүй “номын баяр” ёслолыг нэгдүгээр сарын 28-нд Спортын төв ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнд өнгөрсөн жилүүдэд номоо “өлгийдөн авсан” болон өнөө маргаашгүй “төрөхөөр” хэвлэх үйлдвэрт хүргэгдсэн уран бүтээлтэй спортын сэтгүүлчдийг урьж буй ажээ. Одоогоор спорт сонирхогчдодоо номын хураа хайрласан 25 спортын сэтгүүлч байдаг ажээ. Мөн спортын сэтгүүлчдийн дунд “Болор цом” тэмцээнийг зохион байгуулах санал дэмжигдэх аястай байна.
Б.МАРАЛ