БНСУ-ын мөснөө авирлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

БНСУ-ын мөснөө авирлаа

БНСУ-д болсон мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд Д.Батжаргал дасгалжуулагчийн удирдлагад оролцсон О.Оюун-Учрал, Д.Баярмагнай нар техник болон хурдны төрөлд эхний шалгалтаа өглөө. Өнгөрсөн жил тэд хагас шигшээд шалгарч байсан юм. Техникийн авиралтад эрэгтэйчүүдийг Алексей Томилов (ОХУ), Валентин Супавик (Украин), Хи Юань Пак (БНСУ) нар өнгөлж, Д.Баярмагнай 38 дугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийг Итали, ОХУ, эзэн орны тамирчид тэргүүлсэн бол О.Оюун-Учрал сүүл мушгисан байна. Багийн дүнгээр ОХУ, БНСУ, Итали эхний гуравт жагсчээ. Итали, Румынд болох дараагийн цувралуудад манай 10 авирагч хүч сорих аж.

Б.МАРАЛ
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж