Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, 1994 оноос эхтэй сагсан бөмбөгийн дээд лигийн энэ жилийн тэмцээнийг цуцлах болсон тухай мэдэгдлээ. МСБХ-ны Пэпси дээд лигийн тэмцээн нэгдүгээр сарын 10-нд Буянт-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийсэн юм. Гэвч заал танхимын асуудал хүндрэлтэй, оролцох багуудын тоо цөөрсөн гэх шалтгаанаар үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй болсон байна. Хэдийгээр сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг цуцалсан ч МСБХ нь FIBA болон Азийн сагсан бөмбөгийн холбоонд албан ёсны гишүүнчлэлтэй тул цаашид олон улсын уралдаан, тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг сойж, туршлага судлах асуудалд анхаарч ажиллах ажээ.
Т.МАША