
Түүнчлэн 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордоны уулзвар хүртэлх замд засвар хийж байгаа ба засварын ажил энэ сарын 24-нд дуусна. Дээрх зам засварын ажлуудаас гадна энэ амралтын өдрүүдэд хотын төв замуудад урсгал засвар хийж байна.
Тухайлбал,Сүхбаатарын талбайн баруун зүүн талаар болон бага тойруу доторх бусад замуудад урсгал засварын ажил хийгдэх юм байна. Энэ үеэр замын хөдөлгөөнийг хаахгүй ч ачаалал бага зэрэг нэмэгдэх тул жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, дээрх хаасан замуудаас бусад замыг сонгон хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
П.Наран