Хагас шигшээ тоглолтод “Өег”, “Хас-Мегаватт” багтай учраа таарсан бөгөөд ОУХМ Л.Алтантулга ахлагчтай “Хас-Мегаватт” багийнхан 5:4, 5:4-өөр ялалт байгуулж аваргын төлөө тоглохоор боллоо. Нөгөө хэсэгт “АПУ-Фрутта”, “Петровис” багуудын хооронд болж “АПУ-Фрутта” баг аваргын төлөө шалгарсан байна. Энэхүү хоёр багийн тоглолтууд нилээд ширүүхэн болжээ. Тоглолтын хожлын харьцаа 4:4 болоход залуу тоглогчдын хооронд сүүлийн тоглолт өрнөсөн. Г.Индра (16 нас), н.Энхцацрал (15 нас) нарын хооронд болоход Г.Индра 3:0-ийн харьцаагаар багтаа алтан медалийн төлөө тоглох боломжийг авчирсан байна. Мөн тус багт хашир туршлагатай ОУХМ Т.Энхтөр, ОУХМ О.Бадамцоо нар багтсан аж.
Медалийн төлөөх тоглолтууд маргааш (01.18) “Оч” теннисний клубт эхлэх бөгөөд багууд хоорондоо гурван удаа тоглож хэн түрүүлж хоёр хожил авсан нь ялагчаар тодорно.
МШТХ-ны үндэсний лигийн долоо дахь удаагийн тэмцээний медалийн төлөөх шалгарсан багуудын бүрэлдэхүүнийг танилцуулбал.
Аваргын цомын төлөө:
- “АПУ-Фрутта” баг: А.Мэндбаяр эзэнтэй тус баг үндэсний лигийн аваргаар хоёр удаа шалгарч байжээ. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Энхтөр, ОУХМ О.Бадамцоо, спортын дэд мастер Б.Мөнх-Оргил, I зэрэгтэй Г.Индра, Б.Эгшиглэн, Г.Чулуудай.
- "ХАСУ МЕГАВАТТ" баг: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Энхбаатар, ОУХМ Л.Алтантулга (нэг бүрчилсэн чансаагаар 75 оноогоор тэргүүлсэн), спортын мастер Л.Баярмагнай, спортын мастер Т.Батзориг, спортын мастер Б.Эрдэнэсувд (нэг бүрчлэн чансаагаар II байрт), I зэрэгтэй Б.Ууганцэцэг, П.Цэнгэлмаа, П.Билэгжаргал, Б.Дэмбэрэлзодов
Хүрэл медалийн төлөө:
- “ӨЕГ” баг: Г.Даваасүрэн эзэнтэй тус багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Лхагвасүрэн (нэг бүрчлэнгийн чансаагаар II байрт), Ц.Жаргалсайхан, спортын дэд мастер Ё.Батдэлгэр, Анх-Эрдэнэ, Саруулсайхан, Д.Цэнджаргал
- “ПЕТРОВИС” баг: Д.Энхчимэг эзэнтэй багийн бүрэлдэхүүнд спортын мастер Я.Бэгз, спортын мастер Б.Баярмагнай (нэг бүрчилсэн чансаагаар 39 оноогоор I тойргийг тэргүүлээд байна), спортын мастер Б.Энхжин, спортын мастер С.Дөлбадрах, I зэрэгтэй Б.Сосорбарам, Н.Энхцацрал (Өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэлтэй)
Лигийн тэмцээнд оролцсон нийт 54 тамирчдын чансааг хоёр тойргийн үзүүлэлтээр гаргасан байна.
Эмэгтэй:
- “Бридж-Констракшн” багийн тамирчин ОУХМ Б.Батхишиг 84 оноо
- “Хас-Мегаватт” багийн тамирчин спортын мастер Б.Эрдэнэсувд 64 оноо
- “Өег” багийн тамирчин спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ 62 оноо
Эрэгтэй:
- “Хас-Мегаватт” багийн тамирчин ОУХМ Л.Алтантулга 74 оноо
- “Өег” багийн тамирчин спортын мастер Э.Лхагвасүрэн 73 оноо
- “Петровис” багийн тамирчин спортын мастер Б.Баярмагнай 72 оноогоор тус тус эхний байруудыг эзэлсэн байна.
Ирэх тавдугаар сард Францын нийслэл Парис хотноо ганцаарчилсан төрлийн ДАШТ болох тул тус тэмцээнд оролцох тамирчдын сонгон шалгаруулалтын эхний сорил лигийн тэмцээн болж байгаагаараа онцлог болж байна.
Долоо дахь лигийн цомын тэмцээний шагналын сан 13 сая төгрөгт багтаж буй бөгөөд аварга баг дөрвөн сая, удаах байрууд гурав, хоёр саяын шагнал хүртэнэ. Мөн ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй тус бүрийн эхний байруудыг 500 мянгаас 100 мянган төгрөг хүртэлх мөнгөн шагнал хүлээж байна.
Лигийн тоглолтын шийдвэрлэх тоглолтууд баасан (18:00), ням (10:00) гаригуудад “Оч” ширээний теннисний клубт болж байгаа бөгөөд 01.20-ны ням гаригт болох тоглолтын тасалбарт азтай сугалаа байгааг үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ дуулгахад таатай байна.