Хилийн боомтын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Хилийн боомтын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.30 цагийн орчимд эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Хилийн боомтын тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж гишүүдийн 76.8 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Улмаар энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Одоо УИХ дараагийнхаа хэлэлцэх асуудалд ороод байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. УИХ-ын даргаас өгсөн захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн оны намар ажиллаж, Засгийн газарт тодорхой чиглэл үүрэг өгөхөөр энэхүү УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан юм. Энэ нь барилгын салбар хийгээд бусад холбогдох салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахад чиглээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж