Элтон Жон хоёр хүүтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Элтон Жон хоёр хүүтэй боллоо

Сэр Элтон Жон хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. Английн нэрт дуучин
энэхүү баярт мэдээгээ албан ёсоор фенүүдтэйгээ хуваалцсан гэнэ.Сэр Элтон Жон хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. Английн нэрт дуучин энэхүү баярт мэдээгээ албан ёсоор фенүүдтэйгээ хуваалцсан гэнэ. Элтон Жон, Дэвид Ферниш нар тээгч эхэд үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн нэг хүүтэй бөгөөд хоёр дахь хүүгээ ч дээрхийн адилаар төрүүлжээ. Өнгөрөгч баасан гаригт хорвоод мэндэлсэн хүүдээ Элтон, Дэвид нар Элийя Жосеф Даниэл Ферниш-Жон гэх нэр хайрласан гэнэ.

Тэд “Бид удаан хугацаанд хамтдаа хүлээсний эцэст хоёр хүүтэй болсон нь үнэхээр итгэмээргүй, бас гайхалтай санагдаж байна. Бид одоо маш их аз жаргалтай байна” хэмээн ярьжээ.

Арав гаруй жил хамтдаа амьдарч, 2005 онд албан ёсоор хуримласан хосуудын ууган хүүг Закари Жексон Левон Ферниш-Жон гэдэг юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж