Хятад “нэг хүүхэд” бодлогоо үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Хятад “нэг хүүхэд” бодлогоо үргэлжлүүлнэ

Хятадын Засгийн газар минут, секундээр өсөн нэмэгдэж буй хүн амын өсөлтийг хазаарлах “нэг хүүхэд” бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор Гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдээлэл хийж, төрөлтийг хязгаарлах төрийн бодлого үгүй болбол зарим хөгжиж буй хотуудыг эс тооцвол ихэнхи нутгуудад хүн амын өсөлтийн төвшин эрчимтэй нэмэгдэх тухай мэдээлсэн байна.  Тиймээс “нэг хүүхэд” бодлогыг үргэлжлүүлж, хүн амын өсөлтийг тогтвортой барьж байх шаардлагатай гэжээ. Мөн Бээжингийн технологийн институтын профессор Ху Синдоу “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Хятадын Засгийн газар “нэг хүүхэд” бодлогыг халахад хүндрэлтэй. Учир нь Хятадын асар их хүн амыг багтааж, хүн бүрт ноогдох газар нутаг байхгүй байна шүү дээ. Тиймээс төрийн бодлогоор хүн амын өсөлтийг хянах нь зөв” гэжээ. Хятадын Засгийн газар цаашид ч “нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэхийн сацуу шинээр төрж буй хүүхдийн хүйсийн тэнцвэртэй харьцаанд ч мөн хяналт тавих юм байна. 

Хятад “нэг хүүхэд” бодлогыг 1979 оноос хойш хүн амын гуравны нэг хувь буюу 1.3 тэрбум хүний хүрээнд авч хэрэгжүүлж буй бөгөөд энэ нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулдаг байна. “Нэг хүүхэд” бодлогын улмаас Хятадад жил бүр нэг сая гаруй эмэгтэйчүүд албадан үр хөндүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. Гэсэн ч Хятадын хүн амын өсөлтөд “нэг хүүхэд” бодлого үр дүнгээ үзүүлж, сүүлийн гучин жилд хүн амын өсөлтийг 400 саяар бууруулсан байна.
 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж