ОХУ-ын хөлбөмбөгийн лигийн “Махачкала Анжи” клубын довтлогч Самуэль Эту өөрийнхөө намтраар комикс ном бүтээлгэжээ.
"Самуэль Эту хүү: Аварга төрсөн нь" (Eto’o Fils: Nacimiento De Un Campeon) нэртэй комикс номонд Эту хүүхэд байхдаа төрөлх хот Дуалад загас зарж өссөн, харин өдгөө дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн нэг болсон тухай өгүүлдэг аж.

Эту өөрөө “Амьдралынхаа туршлагаас хүүхэд залуустай хуваалцах гэсэн юм” хэмээн ярьжээ. Мөн "Самуэль Эту зарим хүмүүсийн хэлдгээр үргэлж л тэрбумтан байгаагүй. Энэ бүгдийн төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргасан. Үүнийгээ бусдад ойлгуулж, үлгэр дуурайл аваасай гэж хүссэн” гэжээ.
Алдартай хөлбөмбөгчийн хүүхэд насны тухай өгүүлэх эхний цуврал франц хэл дээр хэвлэгджээ. Тэрбээр нийт 10 цуврал комикс гаргах бөгөөд эхнийх нь нэгдүгээр сарын 31-нд Францад худалдаанд гарах аж.
Ш.МЯГМАР