Засаг даргын багийнхан ганц бүсгүйтэй

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Засаг даргын багийнхан ганц бүсгүйтэй

Шинэчлэлийн Засгийн газар кабинетаа хэл ам багатайхан байгуулсан бол аймгуудынхаа Засаг даргыг сонгохдоо луу унжих шинжтэй. Өнөөг хүртэл зургаан аймгийн Засаг дарга сонгогдоогүй байна. Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр аймгийн хувьд сонгуулийн шүүхийн маргаантай, аймгийн Иргэдийн хурлаа хуулийн дагуу хуралдуулаагүй, хууль зөрчсөн болон зарим нэг аймгийн Иргэдийн хурлаас санал болгосон хүнд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн албан бичиг ирсэн учраас Засаг даргыг нь томилоогүй хэмээн Засгийн зүгээс тайлбарлаж байгаа. Одоогоор Дорнод, Хөвсгөл аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг түр томилжээ.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Зарим аймгийн Засаг даргыг томилох асуудалд хувийн болоод улс төрийн ашиг сонирхол байхгүй” гэж мэдэгдэж байгаа ч дарга нарыг томилохгүй удаашраад байх өөр шалтгаан үгүй хэмээн иргэд үзэж байна. Харин энэ удаагийн сонгуулийн жилд 21 аймагт ажиллах ИТХ-ын дарга, Засаг даргын багийнхан ганцхан бүсгүйтэй.  Тэр нь Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Д.Цэрэнчимэг аж. Бусад нь бүгд эрчүүд юм.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж