
Энэ удаагийн тэмцээнд залуус болон ахмадыг хамруулан 40-60 насны ангилалд өрсөлдүүлэхээр болжээ. Жил бүр аваргаа тодруулдаг энэ тэмцээнийг ирэх аравдугаарс арын 17-нд Монголд зохион байгуулахаар товлосон бөгөөд 60 гаруй орны тамирчид оролцох юм. “ Өнгөрсөн жилийн тэмцээний оролцогчдын тоо 350 гаруй байсан бол энэ удаад илүү нэмэгдэх төлөвтэй . Спортын олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад хөрөнгө мөнгөний дэмжлэгийг Засгийн Газраас үзүүлэх тухай нааштай яригдаж байгаа” гэж тус тэмцээнийг зохион байгуулагчид нь ярилаа.
Э.ГАНАА