Э.Эрдэнэжамъян: Нэг л удаа байцаалт өгсөн

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян: Нэг л удаа байцаалт өгсөн

Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатанаар сэжиглэгдэж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоос зогсоогоод байгаа. Авлигатай тэмцэх газраас Хууль зүйн дэд сайдын Интерпол руу “Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох” тухай хүсэлт илгээснээс болж ийнхүү мөрдөн байцаах ажиллагааг зогссон гэж мэдэгдээд байгаа. Энэ талаар Хууль дэд сайд Ж.Эрдэнэжамъянаас тодрууллаа.

-Таны захидлыг үндэслэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажиллагаа зогссон гэж үнэн үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Интерполоос эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай ямар нэгэн албан бичиг надад ирүүлээгүй.

-Авлигатай тэмцэх газраас танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа. Та байцаалт өгч байгаа юу?

-Би нэг удаа АТГ-т очиж байцаалт өгсөн. Байцаалтдаа “Хууль зүйн дэд сайдын нэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэрэгт холбоотойгоор сэжиглэгдэж байгаа тул Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах эсэхээ нягталж харна уу” гэсэн утгатай захидал илгээсэн тухайгаа ярьсан. Дахиж намайг дуудаагүй байгаа гэлээ.

Дашрамд, АТГ-аас Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяныг албан тушаалаа урвуулан ашиглаж,  мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж