Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлд оролцогчдод цогц мэдлэг олгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Сургалт найм хоногийн турш үргэлжлэх бөгөөд багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар хичээлийг заах ажээ. Ийнхүү сургалтад хамрагдсанаар гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болон хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголтыг авах юм байна. Төгсөгчдөд сертифтикат олгох ба энд дарж http://www.mse.mn/content/show/id/47 бүртгүүлэх боломжтой.
У.БОЛОР