Ардчилсан намаас энэ сарын 19-нд буюу ирэх бямба гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийхээр болжээ. Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нь тус намынхны хувьд 41 дэх удаагийнх болох аж. Хурлаар цаг үеийн шинж чанартай асуудал хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Дашрамд сануулахад, Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй, орон нутаг бүрээс төлөөлөл ирж оролцдог юм.
Г.ДАРЬ