Б.Наранбаатар мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар мөнгөн медаль хүртлээ

Б.Наранбаатар мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн таван удаагийн аварга, алдарт бөх Али Алиевын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны 41 дэх удаагийн олон улсын тэмцээн өчигдөр Дагестаны Махачкал хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Э.Ням-Очир нар оролцож байгаа бөгөөд өчигдөр тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчин аваргын төлөө ОХУ-ын бөх Нариман Испрапиловтой өрсөлдсөн аж.
Дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дагестаныг зорьсон Б.Наранбаатар, Э.Ням-Очир нар энэхүү тэмцээний өмнө Дагестанд хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн үеэр гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөмсөг нь задарч, бэртэл аваад байсан юм. Тиймээс Б.Наранбаатар гавьяатын хувьд тэмцээний өмнөх өдрүүдэд бэлтгэлд хамрагдахгүй байж байгаад дэвжээнд гарсан байна. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдааны өмнө түүний хөмсөг нь дахин задарсны улмаас шийдвэрлэх барилдаанд бэртэлтэй зодогложээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өмнө нь Али Алиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.Өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдаанд манай тамирчин Э.Ням-Очир 60 кг-ын жинд өрсөлдөнө. “Арслан” клубын тамирчин, ОУХМ Э.Ням-Очирын хувьд өнгөрсөн гуравдугаар сард болсон ДанКоловын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, манай шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.

Эхний өдрийн медальтнууд:

55 кг:
1. Нариман Исрапилов (ОХУ)
2. Баяраагийн Наранбаатар (Монгол)
3. Артем Гебеков (ОХУ)
3. Гегам Бабаханян (Армен)

66 кг:
1. Зелимхан Юсупов (ОХУ)
2. Эльдар Нажмутдинов (ОХУ)
3. Магомегажи Абакаров  (ОХУ)
3. Шамиль Батиров (ОХУ)

84 кг:
1. Абдусалам Гадисов (ОХУ)
2. Магомед Ибрагимов (ОХУ)
3. Хаджимурад Нурмагомедов (Армен)
3. Новруз Темрезов (Азербайжан)

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж